Adidas компани 2002 оны NBA-гийн финалын үеэр Коби Брайантын өмсөж байсан "Crazy-1" пүүзийг 11 дүгээр сарын 11-ний өдөр Лейкерсийн талбайд дахин худалдаанд гарган танилцуулах гэж байна.
2020 онд болсон харамсалтай явдлын дараа Adidas компани түүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, түүнтэй хамтран ажиллаж байсан цаг үеэ дурсан adidas “Crazy-1” загварыг эргүүлэн авч ирэхээр төлөвлөсөн байна.
Энэхүү загвар нь 2006 оноос хойш анх удаа шинэ өнгө төрхтэйгөөр худалдаанд гарах юм. Загварын хувьд өмнөх загварынхаа өнгө төрх, хэв маягийг шингээсэн төдийгүй Adidas болон Лейкерсийн логоны онцлогуудыг шингээсэн ажээ.
Шинэ загвар нь илүү бат бөх, хөлд эвтэйхэн бүтээгдсэн байна. Мөн компанийн зүгээс хуурамч бараа борлуулагчдаас болгоомжлохыг анхааруулж байгаа гэнэ.
Л.Саяан