Волейболын “Натур Мед” клубийн тамирчин Т.Хангал өнөөдөр Тайваны мэргэжлийн лигт лигеонер тамирчнаар тоглохоор эх орноосоо мордож байна.
Түүний аав Р.Тамираа нь мөн волейболын спортын тамирчин бөгөөд одоогоор “Натур Мед”-ийн “Ноён” клубийн дасгалжуулагчаар ажилладаг байна. Ноён клуб нь анх 1998 онд Монгол улсын гавъяат багш Д.Халзан, УИХ гишүүн асан Д.Эрдэнэбат нарын санаачилгаар Хүүхэд залуучуудыг волейболын спортоор дамжуулан хүмүүжүүл олгох зорилгоор байгуулагджээ.
Байгуулагдсан цагаас хойш Монголын волейболын холбооны мини волейбол, өсвөр, идэрчүүд, залуучууд, насанд хүрэгчид, ахмад, лигийн аварга шалгаруулах тэмцээн уралдаануудад тогтмол эхний байруудад өрсөлддөг ууган клубүүдийн нэг юм. Мөн Хэнтий, Багануур, Сэлэнгэ аймгийн ЕБС-тай хамтран волейболын төрөлжсөн сургалттай анги бүлгэмийг байгуулж долоон төгсөлтийг төгсгөжээ.
Ингээд эх орноосоо мордож буй Т.Хангалдаа спортын өндөр амжилт хүсье.
Л.Саяан