Испанийн хөлбөмбөгийн Барсалона багийн шилдэг тоглогчдын нэг Жерар Пике энэ бямба гарагт багийнхаа төлөө сүүлийн тоглолтоо хийж, зодог тайлахаар болжээ.
Тэрбээр өдгөө 35 настай бөгөөд 1987 онд Испанийн Барсалона хотноо мэндэлжээ. 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ний дараагаар шигшээ багаасаа зодог тайлсан тэр Испанийн шигшээ багийн төлөө нийт 102 тоглолтыг гүйцэтгэж, 5 гоал оруулжээ. Мөн 2010 оны ДАШТ, 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээнүүд Испанийн шигшээ багийг түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн.
1997 онд алдарт Барсалона багийн нэгээхэн хэсэг болосн болсон тэрээр 2004 он хүртэл багтаа хүчин зүтгэж, 2004-2008 онуудад Английн Манчестер Юнайтед багт тоглосон билээ. Улмаар 2008 оны сүүлээр багтаа эргэн ирсэн юм.
Тэрээр кареьрийнхаа турш Барсалонагийн төлөө 615 гоол, Манчестер Юнайтед багийн төлөө 23 гоол оруулжээ.
Зарим хүмүүс түүнийг дуучин Шакирагийн нөхөр байсан гэдгээр сайн мэдэх байх. Хосууд саяхан Пикегийн араар тавилтын улмаас салсан юм.
Л.Саяан