Азербайжаны нийслэл Бакуд жүдо бөхийн их дуулга тэмцээн өнөөдөр эхлэнэ.
Энэ удаагийн тэмцээнд 61 орны эрэгтэй 206, эмэгтэй 160, нийт 366 жүдоч хүч үзнэ. Манай шигшээ багийн хувьд нийт 18 жүдоч зодоглоно.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60, -66, эмэгтэйчүүдийн -48, -52, -57кг-ийн барилдаанууд явагдах бөгөөд ОУХМ Б.Эрхэмбаяр, Б.Баасанхүү тэргүүтэй манай долоон жүдоч барилдана.
Эрэгтэй
- 60кг Бямбажавын Цогт- Очир
- 66кг Баттогтохын Эрхэмбаяр, Баянмөнхийн Нармандах
- 73кг Одгэрэлийн Уранбаяр, Лавжаргалын Анхзаяа
- 81кг Гэрэлтуягийн Болор-Очир, Батзаяагийн Эрдэнэбаяр
- 90кг Баттогтохын Мөнхбаяр
-100кг Батхуягийн Гончигсүрэн
Эмэгтэй
- 48кг Бавуудоржийн Баасанхүү
- 52кг Лхагвасүрэнгийн Сосорбарам, Тэрбишийн Ариунзаяа
- 57кг Ганбатын Мөнхтуяа
- 63кг Саранцэцэгийн Лхагвадулам, Дарханбатбаярын Есүй
- 70кг Цэрэнгийн Мөнгөнтуяа, Батсуурийн Ням-Эрдэнэ
-78кг Отгонбаярын Хүслэн нар барилдана.
А.Сүх
Сэтгэгдэл (67)