Холимог тулааны мэргэжлийн “UFC” холбооноос энэ сарын турш нийтдээ гурван тулааны арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд буй. Тэдгээрээс хамгийн эхнийх нь арваннэгдүгээр сарын 06-ны ням гарагт АНУ-ын Las Vegas хотын “UFC APEX”-д болох юм.
Тэрхүү өдрийн оргил тулаан хоёр Бразил бүсгүйн хооронд явагдахаараа ихээхэн онцлог. Тэдний нэг Marina Rodriguez нь Бразилын холимог тулааны урлагаар хичээллэсэн, 16-1-2 гэсэн амжилтын эзэн юм. Харин Amanda Lemos-ийн хувьд ч мөн адил Бразилын холимог тулааны урлагаар хичээллэдэг, 12-2-1 гэсэн амжилттай яваа.
Харин энэ сарын 13-ний өдөр АНУ-ын New York хотод “UFC 281” томоохон арга хэмжээ зохион байгуулагдах тов гарчээ. Энэ өдрийн оргил тулааныг кареьрынхаа хамгийн оргил үед яваа Нигери гаралтай тулаанч Isrel Adesanye Бразил гаралтай тамирчин Alex Pereira-тай хийх юм. Isrel Adesanye одоогоор 23-1-0, Alex Pereira 6-1-0 амжилттай явж байна. Гал гарсан тулаан болох нь мэдээж.
Сүүлийнх буюу энэ сарын 20-нд АНУ-ын Las Vegas хотод болох арга хэмжээний онцлох тулааныг хүнд жинд Derrick Lewis, Serchei Spivac нар хийнэ. Хүнд энэ тулаан “knockout” буюу хүнд цохилтоор шийдэгдэх магадлал өндөр байгаа юм.
Л.Сайнаа