Сон Хэүн Мин-ий гэмтэл Өмнөд Солонгосын шигшээ багийг эрсдэлд орууллаа
Английн Тоттенхем клубийн довтлогч Son Heung-min өнгөрсөн сарын 30-ны өдөр өрнөсөн "Марсель", "Тоттенхэм" багуудын тоглолтын үеэр эсрэг багийн хамгаалагчтай мөргөлдөн нүднийхээ ухархайд хүнд гэмтэл авсан. Хэдийгээр тухайн тоглолтод баг нь хожсон ч түүний хувьд хар өдөр болсон нь мэдээж. Бэртэлээс үүдэн хагалгаа хийлгэх шаардлагатай болсон бөгөөд түүний цаашдын эрүүл мэндийн асуудлыг бүрэн хариуцах болсноо Тоттенхем клубийн удирдлагууд мэдэгдсэн.
Түүнчлэн энэ асуудлаас үүдэн Өмнөд Солонгосын шигшээ багийг эрсдэлд орохуйц том асуудал болсныг олон улсын хэвлэлүүд мэдээллэж байна.
Учир нь тус баг ДАШТ-ий эхний тоглолтоо энэ сарын 24-ий өдөр Уругвайн шигшээ багийн эсрэг хийх ажээ. Азийн шилдэг багуудын нэг тэдний хувьд багийн амин зүрх болсон шилдэг тоглогчоо алдах нь том эрсдэл юм. Ажиглагчдын дүгнэж буйгаар Сон эдгэрлээ гэхэд эргээд хэвийн тоглолт үзүүлэх эсэх нь эргэлзээ дагуулсаар байна.
Л.Сайнаа