Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн гавьяат тамирчин М.Анхцэцэг, мөнгөн медаль хүртсэн Э.Энхтамир, О.Дархижав, хүрэл медаль хүртсэн Г.Анужин болон ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр нарыг хүлээн авч уулзаж, шагнал гардууллаа. Энэ үеэр тамирчид баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
Дасгалжуулагч ОУХМ Ц.Хосбаяр: Хүндийн өргөлтийн эмэгтэй багийн түүхэнд гараагүй амжилтыг манай тамирчид үзүүллээ
"Азийн аваргын тэмцээнд дөрвөн тамирчин медаль авчирлаа. Энэ бол хүндийн өргөлтийн эмэгтэй багийн түүхэнд гараагүй амжилт юм. 1992 онд Хятад улсад эрэгтэй тамирчид 11 медаль авч байсан. Түүнээс хойш давтагдаагүй амжилт гаргалаа. Маш их баяртай байна. ДАШТ болоход сар гаруй хугацаа үлдсэн байна. Бэлтгэл хэдэн хувьтай явж байна вэ?
-ДАШТ-ий бэлтгэл 100 хувьтай байна. Энэ жил улсын төсөв хэцүү байгаа. Үүнээс шалтгаалаад Хүндийн өргөлтийн холбооноос энэ жил тав дахь цугларалтаа авч байна. Нийтдээ 500 орчим сая төгрөгийн цугларалт байна. Сүүлийн цугларалтыг тэргүүн дэд ерөнхийлөгч Золбоо хариуцаж бэлтгэлд гарсан. Маргааш нөгөөдрөөс танхимын бэлтгэлдээ орно.
-Улсаас баг багт тусгаж байгаа төсөв дутагдалтай. Манай баг 160 сая төгрөгийн төсөвтэй. Энэ жил холбоо болон дэмжигч байгууллагууд ачаалалтай ажиллаж байна. Б.Бат-Эрдэнэ сайдын хэлсэн 10 тэрбум төгрөг нэмэгдээд орж ирвэл ирэх жил олимпын эрхийн тэмцээнүүдэд их нэмэр болно. Олимпын эрх авах цензурт манай баг тэнцчихсэн байгаа. Тиймээс олимпын эрх авахын төлөө бэлтгэл сургуулилтаа сайн хийж байна. Ирэх жил эрэгтэй баг дээрээ маш том зорилго тавин ажиллана" гэв.
-ОУХМ Э.Даваахүү: Бидэнд маш том ирээдүй, боломж бий гэдгийг ДАШТ–ий үеэр ойлгосон-
"Манай спорт цөөхөн хэдэн тамирчидтай ч гэсэн Дэлхийн аварга, Олимпын наадамд амжилт үзүүлдэг. Дэлхийн өндөр хөгжилтэй орны тамирчид бүтэн баг бүрэлдэхүүнээрээ бүх дасгалд оролцож байна. Манай баг зарим дасгалд буу сумны дутагдалтай дасгалууд ажиглагдлаа. Гэхдээ бидэнд маш том ирээдүй, боломж бий гэдгийг ДАШТ–ий үеэр ойлголоо. 2024 оны олимпын эрх олгох гурван тэмцээн бий. Энэхүү гурван тэмцээндээ амжилттай оролцож, Олимпын эрх авах бүрэн боломж бий. Олимпын наадамд оролцохын төлөө бэлтгэлээ сайн хийж, Олимпын наадмаар ард түмнээ баярлуулахын төлөө хичээх болно" гэв.
-МУГТ М.Анхцэцэг: Өөрийнхөө рекордыг 111, 114 гээд хоёр удаа шинэчлэн тогтоосон-
"Азийн хошой аварга болсондоо маш их баяртай байна. Азийн, дэлхийн медаль гээд олон медаль авсан. Медалийн хамгийн гоё үнэ цэнэ нь төрийн дуулал эгшиглэхдээ байдаг юм шиг санагддаг. Энэ жил төрийн дууллаа эгшиглүүлсэндээ маш их баяртай байна. Биднийг ДАШТ хүлээж байна. Энэ ДАШТ дээр ямар баг тамирчид ирж байгааг мэдэх боломжгүй байна. Одоогоор хөдөө гарчихсан бэлтгэл сургуулилтаа хийж байна. Өөрийнхөө рекордыг 111, 114 гээд хоёр удаа шинэчлэн тогтоосон. Бага зэргийн мөрний бэртэлтэй байгаа. Одоо эмчлүүлж байгаа. Хүндийн өргөлтөөр хичээллээд 14 жил болж байна. Энэ хүртэлх туршлагаараа сэтгэлзүйгээ бэлддэг. Мөн олимпын үеэр орж байсан сэтгэлзүйн хичээлүүдээ санаж сэтгэлзүйгээ бэлддэг. Спорт бол үзэгчгүй оршин тогтнох боломжгүй. Хүндийн өргөлтийн спортыг шимтэн үздэг, дэмждэг үзэгчдэдээ баярлалаа" гэв.
Д.Батчулуун