Азербайжаны нийслэл Баку хотод жүдо бөхийн их дуулга тэмцээн арваннэгдүгээр сарын 4-6-нд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Хишигбаярын удирдлага дор нийт 18 тамирчин өрсөлдөнө.
Тэмцээний эрэгтэйчүүдийн
-60 кг-ын жинд Б.Цогт-Очир,
-66 кг-д Б.Эрхэмбаяр, Б.Нармандах,
-73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа,
-81 кг-д Г.Болор-Очир, Б.Эрдэнэбаяр,
-90 кг-д Б.Мөнхбаяр,
-100 кг-д Б.Гончигсүрэн нар зодоглоно.
Харин эмэгтэйчүүдийн
-48 кг-ын жинд Б.Баасанхүү,
-52 кг-д Л.Сосорбарам, Т.Ариунзаяа,
-57 кг-д Г.Мөнхтуяа,
-63 кг-д С.Лхагвадулам, Д.Есүй,
-70 кг-д Ц.Мөнгөнтуяа, Б.Ням-Эрдэнэ,
-78 кг-д О.Хүслэн нар хүч үзэхээр Баку хотыг зорив. Тус тэмцээнд 62 орны 386 (эрэгтэй 218, эмэгтэй 168) тамирчин өрсөлдөх юм.
Сэтгэгдэл (68)