Холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах (сонирхогчдын) тэмцээн аравдугаар сарын 27-30-нд Тажикистаны нийслэл Душанбед боллоо. Манай улсаас залуучуудын 56.7 кг-ын жинд Болдбаатарын Отгонбаатар, жүдо бөхийн ОУХМ, дасгалжуулагч Гантөмөрийн Дашдаваагийн хамт оролцож мөнгөн медалийн эзэн болов. Түүний хувьд Душанбед нийт 4 тулаан хийсэн бөгөөд Монголын холимог тулааны тамирчдаас Азийн аваргаас хүртсэн анхны медаль болсон юм.
Баянхонгор аймгийн тамирчин Б.Отгонбаатар нь чөлөөт бөхийн спортоор өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, өсвөр үеийн улсын хошой, залуучуудын улсын аварга болж байсан.