Герман улсад болсон спорт бүжгийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын “Moon Dance” хамтлагийн баг тамирчдыг хүлээн авч уулзаж, батламж гардуулж байна. Энэ үеэр "Moon Dance" хамтлагийн бүжигчин Эрдэнэбаяр, Халиун нар сэтгэгдлээ хуваалцлаа.
О.Эрдэнэ-Очир: Өөрийнхөө юу хийж байгааг ч анзаараагүй. Нэг мэдсэн газар мөргөчихсөн байсан
"Бид медаль авах чин хүсэлтэй байсан. Энэ жил мөнгөн медаль хүртсэндээ маш их баяртай байна. Энэ бол тасралтгүй бэлтгэлийн үр дүн байлаа. Мөн тууштай байдал, нарийн төлөвлөгөөтэй багаараа сайн ажилласны үр дүн гарлаа. Энэ жил бидний нэг номерт төвлөрч байсан зүйл бол сэтгэлгүй байсан. Өмнөх жилүүдээс илүү маш сайн төвлөрч чадсан. Хөгжөөн дэмжигчид, тэмцээн үзэж буй Монголчууд, бусад багийнхны нөлөөнд автахгүйгээр тэмцээн рүү гээ төвлөрч чадсан. Ямар баг оролцож, ямар бүжиг бүжиглэж байгааг ч анзаараагүй. Энэ амжилтад төвлөрөл дээр цэгтээ нөлөөлсөн гэж хэлэхэд болно. Оноогоо сонсох мэдрэмж маш сайхан байсан. Өөрийнхөө юу хийж байгааг ч анзаараагүй. Нэг мэдсэн газар мөргөчихсөн байсан. Тэгж эмоцио гаргасан" гэв.
Б.Халиун: Мөрөөддөг байсан зүйл нүдэн дээр биелэх мөч хамгийн сайхан байсан
"Манай хамтлагт өнөөдрийг хүртэл тасралтгүй дэлхийн аваргад явсан маш олон хүн бий. Бид хоёрын хувьд хамтлаг байгуулагдсанаас эхлээд буюу 2014 оноос Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож ирсэн. Тэрхүү эхлэл өнөөдрийн минь амжилт гэж харж байна. Бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийсэн багийнхан, багш нартаа талархал илэрхийлье. Оноогоо сонсоод зогсох үеийн бид ярьж мөрөөддөг байсан. Мөрөөддөг байсан зүйл нүдэн дээр биелэх мөч хамгийн сайхан байсан. Тэр үед яг яагаад байгаагаа мэдэхгүй, нэг тийн хүчтэй мэдрэмж төрсөн. Баярласан хөөрсөн мэдрэмж дээд цэгтээ хүрсэн” гэлээ.
Сэтгэгдэл (531)