Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д 82 орны нийт 571 тамирчин өрсөлдөхөд Монгол Улсын тамирчин, Сүхбаатарын одонт Ц.Цогтбаатар алтан медаль хүртсэн билээ.
Түүнтэй хамт мөр зэрэгцэн өрсөлдөн мөнгө, хүрэл медаль хүртсэн Э.Ариунболд, Л.Энхрийлэн нарыг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нар хүлээн авч Засгийн газрын 173 дугаар тогтоолын дагуу батламж гардуулсан юм.
Ингэснээр Ц.Цогтбаатар Засгийн газрын тогтоолын дагуу сар бүр дөрвөн сая төгрөг авахаар болж байна. Учир нь тэрбээр “Токио-2020” зуны олимпын наадмаас хүрэл медаль хүртэж, хоёр сая төгрөг, ДАШТ-ээс алтан медаль хүртэж, хоёр сая төгрөг гардах учиртай юм.
А.Сүх