Португал улсын Лисбон хотод “Lisbon International Tournament 2022” гимнастикийн өсвөр үеийнхний олон улсын тэмцээн аравдугаар сарын 20-23-нд болоход Монгол улсаас дасгалжуулагч Б.Халиуны удирдлага дор У.Айына, Н.Энхдэн, П.Энэрэл, П.Нинжин, С.Бүжинлхам, М.Цэлмэг, Х.Нандинхүсэл нар өрсөлдлөө.
Европын цуврал гурван тэмцээний нэг нь энэ юм. Энэ удаагийн тэмцээний чөлөөт болон булавтай дасгалд Монгол Улсын тамирчин Нүрзэдийн Энхлэн хүрэл медаль хүртэв. Монголын гимнастикийн баг тамирчид үргэлжлүүлэн Словени улсад болох олон улсын тэмцээнд өрсөлдөхөөр хөлгийн жолоо залжээ.