Tour de Langkawi 2022" мэргэжлийн дугуйчдын олон улсын тэмцээн найман хоног үргэлжилж өчигдөр дүнгээ гаргажээ. Энэхүү мэргэжлийн "A" зэрэглэлийн тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ С.Жамбалжамц оролцсон юм.
Тэрбээр 35 орны 117 тамирчинтай хүч сорин өрсөлдөж 1100 км замыг 25:56'32" секундэд туулан есдүгээр байрт оржээ.
Ингэснээр Ази тивийн шилдэг дугуйчны цагаан цамц өмссөн байна. Мөн уулын шилдэг дугуйчнаар хоёрдугаар байр эзэлж, нийлбэр дүнгээр шилдэг аравт багтлаа. Энэ нь Монголын дугуйн спортын түүхэнд анх удаагаа үзүүлж буй өндөр амжилт юм.
Сэтгэгдэл (1)