Пауэрлифтингийн хэрэглэлтэй мастерс ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Канадын Сент Жонсын Ньюфаундленд хотод болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны гурван тамирчин өрсөлдсөн бөгөөд өнөөдөр М1 ангиллын -120 кг-ын жинд Б.Үүрцайх суултын төрөлд 205 кг-ыг өргөж хүрэл, шахалтын төрөлд 170 кг-ыг шахаж хүрэл медаль хүртсэн бол таталтын төрөлд 200 кг-ыг өргөж хүрэл медаль хүртэв.
Тэрбээр гурван төрөлд хүрэл медаль хүртээд зогсохгүй нийлбэр дүнгээр гуравдугаар байр эзэллээ.
Энэ удаагийн тэмцээнээс Монголын гурван тамирчин бүгд медаль хүртлээ.