Монголын Үндэсний бөхийн холбоо, SPS телевиз хамтран зохион байгуулж буй "Үндэсний Алтан цом" тэмцээний нэгдүгээр шат аравдугаар сарын 1-14-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулдагдлаа. Алтан цомын төлөөх тэмцээн Орхон, Сүхбаатар аймгийн барилдаанаа эхэлсэн юм. Харин нэгдүгээр шатны хамгийн сүүлийн барилдаан Ховд, Дорнод аймгийн барилдаанаар өндөрлөлөө. Уншигч та бүхэнд тус тэмцээний онцлох үйл явдал болон онцлох бөхчүүдийг танилцуулж байна.
Алтан цомын төлөөх тэмцээний нэгдүгээр шатанд Завхан аймаг 25:0 харьцаатайгаар өрсөлдөгч багаа ялсан юм. Энэ нь алтан цомын төлөөх тэмцээний онцлох үйл явдал байлаа.
Мөн тав давсан бөхчүүдийг танилцуулъя
- Даян аварга Н.Батсуурь - Увс аймаг
- Улсын аварга О.Хангай - Ховд аймаг
- Улсын заан Б.Серик - Баян-Өлгий аймаг
- Улсын заан М.Лхагвагэрэл - Завхан аймаг
- Улсын харцага Д.Бат-Эрдэнэ - Завхан аймаг
- Улсын харцага Л.Лха-Очир - Завхан аймаг
- Улсын харцага Ш.Пүрэвгарьд - Завхан аймаг
- Улсын харцага Ц.Бямба-Отгон - Өвөрхангай аймаг
- Улсын начин Б.Чимэдвандан - Завхан аймаг
- Улсын начин Т.Дүгэрдорж - Завхан аймаг
- Улсын начин Д.Цэрэнтогтох - Баянхонгор аймаг
- Улсын начин Б.Бадамсүрэн - Улаанбаатар хот
- Улсын начин Б.Лхагвадорж - Өвөрхангай аймаг
- Улсын начин Л.Хүдэрбулга - Төв аймаг
- Улсын начин Э.Даш - Дундговь аймаг
- Улсын начин Э.Сумъяабат - Булган аймаг
- Аймгийн арслан М.Буяндэлгэр - Өмнөговь аймаг
- Аймгийн арслан Ц.Төмөрцоож - Ховд аймаг
- Аймгийн арслан Б.Очирхүү - Баянгол дүүрэг
- Аймгийн арслан Г.Дармаажанцан - Баянгол дүүрэг
- Аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ - Баянгол дүүрэг
"Алтан цомын төлөөх" барилдааны хоёрдугаар шатны шалгаруулалт арванхоёрдугаар сард эхлэх юм.
Хоёрдугаар шатанд багууд сугалаагаар оноолт таарч, хоорондоо өрсөлдөнө. Урьдчилсан шатыг давж гарсан шилдэг найман баг тойргийн журмаар өрсөлдөж, алтан цомын эзэн болох юм.
Алтан цомын эзэн болсон баг 200 сая төгрөгийн эзэн болох юм.
Ийнхүү уншигч та бүхэнд дараагийн шатанд шалгарсан 16 багийг танилцуулж байна.
- Сүхбаатар аймгийн баг 13:12 харьцаатайгаар
- Архангай аймгийн баг 19:6 харьцаатайгаар
- Багануур дүүргийн баг 14:11 харьцаатайгаар
- Увс аймгийн баг 15:10 харьцаатайгаар
- Баянхонгор аймгийн баг 13:12 харьцаатайгаар
- Улаанбаатар хотын баг 21:4 харьцаатайгаар
- Завхан аймгийн баг 25:0 харьцаатайгаар
- Өмнөговь аймгийн баг 19:6 харьцаатайгаар
- Булган аймгийн баг 16:9 харьцаатайгаар
- Дундговь аймгийн баг 13:12 харьцаатайгаар
- Төв аймгийн баг 19:6 харьцаатайгаар
- Баянзүрх дүүргийн баг 15:10 харьцаатайгаар
- Өвөрхангай аймгийн баг 16:9 харьцаатайгаар
- Баян-Өлгий аймгийн баг 17:8 харьцаатайгаар
- Баянгол аймгийн баг 21:4 харьцаатайгаар
- Ховд аймгийн баг 21:4 харьцаатайгаар тус тус тэргүүлж, дараагийн шатанд шалгарлаа.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (6)