Бахрайны Манама хотод хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээнд Монгол улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа. Харин эмэгтэйчүүдийн 71 кг-ийн жинд Г.Ануужин огцом өргөлтөөр хүрэл медаль хүртлээ. Тэрбээр огцом өргөлтөөр 99 кг, түлхэлттэй өргөлтөөр 116 кг өргөж нийлбэр дүнгээр хүрэл медалийн болзол хангалаа.