Эрэгтэйчүүдийн 35, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкентад амжилттай үргэлжилж байна.
Энэ удаагийн тэмцээнд 82 орны эмэгтэй 261, эрэгтэй 310 нийт 571 тамирчин өрсөлдөхөөр эцсийн байдлаар мэдүүлгээ өгсөн байна. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч зодоглох юм.
Манай улс өнөөдрийн байдлаар нэг алт, нэг мөнгөн, нэг хүрэл, нэг 5-р байртай 82 орноос дөрөвдүгээр байрт бичигдэж байна.
Тэмцээний долоо дахь өдөр эмэгтэйчүүдийн +78кг жинд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн. Мөн эрэгтэйчүүдийн +100кг жинд Монгол Улсын начин, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл хүч үзнэ.
ДАШТ-ийг "C1" телевиз 13:30 цагаас хэсгийн барилдаан, 19:45 минутаас шигшээ барилдаануудыг тайлбарлагч С.Шижирбатын тайлбартай шууд дамжуулна.
А.Сүх