Эрэгтэйчүүдийн 35, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкентад амжилттай үргэлжилж байна.
Энэ удаагийн тэмцээнд 82 орны эмэгтэй 261, эрэгтэй 310 нийт 571 тамирчин өрсөлдөхөөр эцсийн байдлаар мэдүүлгээ өгсөн байна. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч зодоглох юм.
Манай улс өнөөдрийн байдлаар нэг алт, нэг мөнгөн, нэг хүрэл, нэг 5-р байртай 82 орноос хоёрдугаар байрт бичигдэж байна.
Тэмцээний зургаа дахь өдөр эмэгтэйчүүдийн -78кг жинд Үндэсний шигшээ баг, “Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Батбаярын Эрдэнэт-Од. Мөн эрэгтэйчүүдийн -100кг жинд Үндэсний шигшээ баг, Женко" клубийн тамирчин ОУХМ Батхуягийн Гончигсүрэн хүч үзнэ.
ДАШТ-ийг "C1" телевиз 13:30 цагаас хэсгийн барилдаан, 19:45 минутаас шигшээ барилдаануудыг тайлбарлагч С.Шижирбатын тайлбартай шууд дамжуулна.
А.Сүх