Эрэгтэйчүүдийн 35, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкентад амжилттай үргэлжилж байна.
Энэ удаагийн тэмцээнд 82 орны эмэгтэй 261, эрэгтэй 310 нийт 571 тамирчин өрсөлдөхөөр эцсийн байдлаар мэдүүлгээ өгсөн байна. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч зодоглох юм.
Манай улс өнөөдрийн байдлаар нэг алт, нэг мөнгөн, нэг хүрэл, нэг 5-р байртай 82 орноос хоёрдугаар байрт бичигдэж байна.
Тэмцээний тав дахь өдөр эмэгтэйчүүдийн -70кг жинд Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Цэрэндуламын Энхчимэг барилдана. Мөн эрэгтэйчүүдийн -90кг жинд Үндэсний шигшээ баг, “Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Гантулгын Алтанбагана хүч үзнэ.
ДАШТ-ийг "C1" телевиз 13:30 цагаас хэсгийн барилдаан, 19:45 минутаас шигшээ барилдаануудыг тайлбарлагч С.Шижирбатын тайлбартай шууд дамжуулна.
А.Сүх