Эрэгтэйчүүдийн 35, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкентад амжилттай үргэлжилж байна .
Энэ удаагийн тэмцээнд 82 орны эмэгтэй 261, эрэгтэй 310 нийт 571 тамирчин өрсөлдөхөөр эцсийн байдлаар мэдүүлгээ өгсөн байна. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч зодоглох юм.
Манай улс өнөөдрийн байдлаар нэг алт, нэг мөнгөн, нэг хүрэл, нэг 5-р байртай 82 орноос хоёрдугаар байрт бичигдэж байна.
Тэмцээний дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн -63кг жинд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Болдын Ганхайч барилдана.
Мөн эрэгтэйчүүдийн -81кг жинд Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин Батзаяагийн Эрдэнэбаяр хүч үзнэ.
ДАШТ-ийг "C1" телевиз 13:30 цагаас хэсгийн барилдаан, 19:45 минутаас шигшээ барилдаануудыг тайлбарлагч С.Шижирбатын тайлбартай шууд дамжуулна.
А.Сүх