Эрэгтэйчүүдийн 35, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкентад амжилттай үргэлжилж байна.
Тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн -57кг жинд Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн хүрэл медал хүртлээ.
Энэ удаагийн тэмцээнд 82 орны эмэгтэй 261, эрэгтэй 310 нийт 571 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч зодоглоно.
М.Сүхэхэй