Эрэгтэйчүүдийн 35, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкентад амжилттай үргэлжилж байна.
Энэ удаагийн тэмцээнд 82 орны эмэгтэй 261, эрэгтэй 310 нийт 571 тамирчин өрсөлдөхөөр эцсийн байдлаар мэдүүлгээ өгсөн байна. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч зодоглох юм.
Тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн -57кг жинд Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн хүрэл медалийн төлөө барилдана. Мөн эрэгтэйчүүдийн -73кг жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин, Сүхбаатарын одонт, ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар аваргын алтан медалийн төлөө хүч үзнэ.
ДАШТ-ий шигшээ барилдаан 20:00 цагаас эхлэнэ.
А.Сүх