Чингэлтэй дүүрэг үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Тус барилдаанд Улсын харцага Б.Зоригтбаатар түрүүлж даян аварга Н.Батсуурь үзүүрлэлээ.
Их шөвөгт Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "ТЭЦ-4" ТӨХК, "Импрайлд Гоулд Майнинг" ХХК, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээний бөх, улсын начин Б.Даваа-Очир, Завхан аймгийн Отгон сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Уушгийн Баян" ХХК, "Даян" дэвжээний бөх улсын начин Т.Дүгэрдорж нар шалгарлаа.
М.Сүхэхэй