Эрэгтэйчүүдийн 35, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкентад амжилттай үргэлжилж байна .
Энэ удаагийн тэмцээнд 82 орны эмэгтэй 261, эрэгтэй 310 нийт 571 тамирчин өрсөлдөхөөр эцсийн байдлаар мэдүүлгээ өгсөн байна. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч зодоглох юм.
Эхний өдөр эрэгтэйчүүдийн -60кг жинд Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Энхтайваны Ариунболд мөнгөн медаль хүртлээ.
Сонирхуулахад Э.Ариунболд манай цагаан өмсгөлтнүүдээс ДАШТ-ээс түүхэнд 4 дэх мөнгөн медалийг эх орондоо авчирсан бөгөөд түүнээс өмнө хөдөлмөрийн баатар О.Балжинням 1989 онд Белградад, гавьяат тамирчин Д.Амартүвшин 2013 онд Рио де Жанейрод, хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг 2017 онд Будапештэд үзүүрлэж байв.
Ингэснээр манай улс эхний өдрийн байдлаар 82 орноос хоёрдугаар байрт бичигдэж байна.
Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -52кг жинд Үндэсний шигшээ баг, Үндэсний шигшээ багийн тамирчин “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Хорлоодой хүч үзнэ.
Мөн эрэгтэйчүүдийн -66кг жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү, Үндэсний шигшээ багийн тамирчин “Сүлд” спорт хороо, “Жи Мобайл” компанийн тамирчин, ОУХМ Ганболдын Хэрлэн нар барилдана.
ДАШТ-ийг "C1" телевиз 13:30 цагаас хэсгийн барилдаан, 19:45 минутаас шигшээ барилдаануудыг тайлбарлагч С.Шижирбатын тайлбартай шууд дамжуулна.
А.Сүх