“Ташкент-2022” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энхтайваны Ариунболд алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Тэрбээр хагас шигшээд эзэн орны Дилшодбек Баратовт барилдсан бөгөөд өрсөлдөгч нь хориотой мэх буюу толгойн дээрээ мэх хийж манай бөх хансөкү-макэгээр ялсан.
Ийнхүү 20:00 цагт Японы алдарт Наохиса Такатотой алтан медалийн төлөө барилдана.