Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкентад өнөөдөр эхэлнэ.
Энэ удаагийн тэмцээнд 82 орны эмэгтэй 261, эрэгтэй 310 нийт 571 тамирчин өрсөлдөхөөр эцсийн байдлаар мэдүүлгээ өгсөн байна. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч зодоглох юм.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг жинд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбаатарын Наранцэцэг, Үндэсний шигшээ баг, "Имперо" группын тамирчин ОУХМ Бавуудоржийн Баасанхүү нар хүч үзнэ.
Мөн эрэгтэйчүүдийн -60кг жинд Үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Энхтайваны Сумъяабазар, Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Энхтайваны Ариунболд нар барилдана.
Дашрамд Монголын баг тамирчдын хувьд ДАШТ-ий түүхэнд 4 алт, 3 мөнгө, 12 хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.
ДАШТ-ийг "C1" телевиз 13:30 цагаас хэсгийн барилдаан, 19:45 минутаас шигшээ барилдаануудыг тайлбарлагч С.Шижирбатын тайлбартай шууд дамжуулна.
А.Сүх
Сэтгэгдэл (1)