Шилдэг аймаг, бөхийн дэвжээг шалгаруулах "Алтан цомын төлөөх тэмцээн" энэ сарын 1-нээс эхэлсэн бөгөөд бүтэн улирлын турш үргэлжлэх юм.
Өнөөдөр буюу аравдугаар сарын 5-ны өдөр Завхан аймгийн эсрэг Сүхбаатар дүүргийн баг өрсөлдөж, Завхан аймгийн бөхчүүд 25:0 харьцаагаар тэргүүллээ.
Завхан аймгийн багт
1. Улсын заан М.Лхагвагэрэл
2. Улсын харцага Л.Лха-Очир
3. Улсын харцага Д.Бат-Эрдэнэ
4. Улсын харцага Ш.Пүрэвгарьд
5. Улсын начин Б.Чимэдвандан
6. Улсын начин Т.Дүгэрдорж
Сүхбаатар дүүргийн багт
1. Улсын начин Ш.Шинэбаяр
2. Аймгийн арслан П.Өсөхбаяр
3. Аймгийн арслан Ш.Чинтулга
4. Аймгийн арлсан С.Галданцогт
5. Аймгийн заан А.Мягмаржав
6. Аймгийн харцага Ц.Болдбаатар нар хүч үзэж байгаа бөгөөд.Урьдчилсан шатыг давж гарсан шилдэг найман баг тойргийн журмаар өрсөлдөж, алтан цомын эзэн болох юм. Алтан цомын эзэн болсон баг 200 сая төгрөгийн эзэн болно.
М.Сүхэхэй