Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-13-ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкентад болно. Ташкентийн татамид манай улс эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч зодоглох юм.
ДАШТ эхлэхтэй холбоотойгоор Монголын шигшээ баг тамирчдыг цувралаар танилцуулж байна.
Эрэгтэйчүүдийн +100 кг жинд Монгол Улсын начин, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл.
- 2022 оны "Парис" гранд сламын алтан медаль
- 2021 оны "Абу Даби" гранд сламын алтан медаль
- 2021 оны "Баку" гранд сламын хүрэл медаль
- 2022 оны "Загриб" гран-при мөнгөн медаль
- 2019 оны "Хонконг" Азийн нээлттэй тэмцээний мөнгөн медаль
- 2020 оны "Варшав" Европын нээлттэй тэмцээнийн хүрэл медаль
- 2020 оны "Оберварт" Европын нээлттэй тэмцээнийн хүрэл медаль
- 2018 оны "Хонконг" Азийн нээлттэй тэмцээний хүрэл медаль
Дэлхийн чансаанд 3607 оноотойгоор 3-р байранд бичигдэж байна.
А.Сүх
Сэтгэгдэл (3)