Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-13-ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкентад болно. Ташкентийн татамид манай улс эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч зодоглох юм.
ДАШТ эхлэхтэй холбоотойгоор Монголын шигшээ баг тамирчдыг цувралаар танилцуулж байна.
Эмэгтэйчүүдийн +78 кг жинд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн .
- 2022 оны "Улаанбаатар" гранд сламын мөнгөн медаль
- 2021 оны "Баку" гранд сламын мөнгөн медаль
- 2022 оны "Загриб" гран-при хүрэл медаль
- 2022 оны "Португал" гран-при хүрэл медаль
- 2019 оны "Тайвань" Азийн нээлттэй тэмцээний хүрэл медаль
- 2022 оны Насанд хүрэгчдийн УАШТ-ий алтан медаль
Дэлхийн чансаанд 2747 оноотойгоор 8-р байранд бичигдэж байна.
А.Сүх
Сэтгэгдэл (1)