Зэвсэгт хүчний байгууллага үүсч хөгжсөний 101 жилийн ой удахгүй тохиох гэж байна. Энэ өдөр цэрэгт явсан, цэцэрлэгт явсан бүх эрчүүд баярлах эрхтэй шүү бүсгүйчүүд минь. Харин та хайрт аав, халамжит хань, ангийн хөвгүүн, ажлын залуусдаа ямар бэлэг барихаа бодсон уу? Хэрэв бэлэгээ сонгож амжаагүй байвал наашаа анхаарлаа хандуулаарай. Бид энэхүү нийтлэлээрээ эрчүүдэд бэлэглэхэд тохиромжтой гоёмсог бөгөөд чамин бэлэг сонгоход тань туслах болно. Энэ удаад бид Монголдоо үйлдвэрлэсэн брендүүдийг түлхүү онцоллоо.
1.Chandmani
Эрчүүдэд чамин хэрнээ хээнцэр загвар бүхий зангиа таалагдах нь гарцаагүй. Харин Монголдоо урласан дахин давтагдашгүй гоёмсог зангиаг Chandmani бренд урлажээ. Албан ажил эрхэлдэг залуусдаа зориулж бүсгүй та эндээс бэлэгээ сонгоорой. Нэмээд хэлэхэд баяр тохиолдуулан сонгогдсон загварууддаа хямдрал зарласан гэнэ. /Аа тийм, эмэгтэй хүн эрэгтэй хүнд зангиа бэлэглэвэл “Чи минийх” гэсэн утгатай гэнэ шүү/
2.Huurhunprint Shop
Бидний танилцуулах дараагийн бэлэг бол Хөөрхөн принтийн хөөрхөн бүтээгдэхүүнүүд юм. Та өөрийн хүссэн загвар дизайнтай, өвөрмөц бөгөөд цор ганц бэлэг бэлэглэхийг хүсвэл эднийх яг тохирно. Таны өгсөн загвараар хийсэн аяга, түлхүүрийн оосор, малгайтай цамц, мини цаглавар хэвлүүлэх боломжтойгоос гадна өөрсдийн зургаа поларойд хэлбэрээр угаалгаад аваарай. Мөн эр цэргийн баярыг тохиолдуулан бэлгийн багцаа танилцуулсан байсан шүү.
3.OXY
Зөвхөн эмэгтэйчүүд арьсаа арчлах ёстой гэж бодоогүй биз. Эрчүүд маань сүүлийн үед арьсандаа мааш их анхаарал тавьж, арчилдаг болоод байгаа. Маш зөв шүү. Магадгүй та ямар бэлэг бэлдэхээ мэдэхгүй байвал OXY-ийн бүтээгдэхүүнээс сонгоод үзээрэй. Эрчүүдэд зориулсан тонер, нүүр угаагч, сүүн шингэн зэрэг арьс арчилгааны бүтээгдэхүүнтэй баярын багц гаргажээ.
4.Desire Room
Амттанд дуртай эрчүүддээ зориулж урласан тусгай амттанаар бэлэг барих уу? Амттаны урлан “Desire room”-д аяган бялуу, шоколадан бөмбөлөг болон тусгайлан бэлдсэн шоколад байдаг гэдгийг мэдэх үү? Найдвартай бөгөөд амттай сонголт байх болно. Та цахим хаягаар нь орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
5.Эхлэл Паблишинг
Дараагын бэлгийн багцыг “Эхлэл Паблишинг” бэлджээ. Хамгийн оюунлаг бэлгийг эндээс сонгоорой. Бэлгийн багцад “Цагаан бороо” зохиол болон “Эхлэл” брендийн бүтээгдхүүн багтжээ.
6.Zes Brand
Ямар ч залууст төгс тохирох бэлэг энэ байх болно. Эрэгтэй бугуйвчаараа алдартай “Зэс” брендийн чамин бөгөөд гоёмсог бугуйвчаас сонголтоо хийж болох юм. Мөн эмэгтэй загвар байдаг гэдгийг битгий мартаарай. Хамтдаа хословол гоё биш гэж үү.
7.Nandin Box
Эндээс та хүссэн бүх төрлийн бэлгээ сонгох боломжтой. Олон загварын нэр төрөл бүхий бэлгийн багцыг танилцуулдаг “Nandin Box”-ын хамт олон энэ удаа ямар “box” бэлдсэн бол.
8.Yalguun Accessories
“Ялгуун бренд”-д эрэгтэй загварын бүтээгдэхүүн байдаг гэдгийг мэдэх үү? Хээнцэр загвар хийцтэй зангиа, алчуур болон зангианы хавчаар, цамцны товч гээд эрчүүдийн гоёл хайж байвал энд бий. Эдгээр бүтээгдэхүүнээс гадна багц бэлэгнээс сонголтоо хийгээрэй. Таалагдана гэдэгт итгэлтэй байна.
9.Coleen.mn
Яг л Харри Поттер киног санагдуулам шаргал өнгийн цаастай арьсан хавтастай дэвтэр дээр модон үзгээр бичих гоё шүү. Тэгээд энэ бүхэн ганцхан хүнд зориулагдана гэвэл бүр гоё гээч. Үнэ цэнтэй, содон бэлэг бэлэглэхийг хүсвэл энэ хуудсыг сонирхоорой. Эндээс өвөрмөц хэрнэ гайхалтай бэлгийг сонгоно гэж найдаж байна.
10.Jaazly
Нандин зурагнуудаа хамгийн гоёоор жаазлаад бэлэглэе. Та энэхүү жааз урлалын буланд ирснээр өөрийн хүссэн зургаа хэвлүүлээд ӨӨРӨӨР жаазлуулах боломжтой. Үртсэн материалыг янз бүрээр бүрж жаазаа урладаг гэсэн шүү. Содон бөгөөд мартагдашгүй гэнэтийн бэлэг бэлдээрэй.
Т.Мөнхжаргал