Оросын нэрт зохиолч Валентин Распутины мэндэлсний 85 жилийн ойг тохиолдуулан Оросын соёл, шинжлэх ухааны төвд өнөөдөр буюу гуравдугаар сарын 12-ны өдөр “Монголын зохиолчид, зохиолын тухай” утга зохиолын өдөрлөг зохион байгуулагдах гэж байна.
Өдөрлөгийн үеэр Валентин Распутины зохиол бүтээлүүдээс, мөн Эрхүүгийн орон нутгийн музейн бэлтгэсэн зохиолчын амьдралыг өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэнг үзэгчдэд хүргэх бөгөөд “Хөхөө” МУСК үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэх юм. Найруулагч Ж.Жамьяансүрэнгийн найруулсан “Хөхөө” МУСК нь Валентин Распутины “Эцсийн хугацаа” туужаас сэдэвлэсэн бүтээл бөгөөд 12 дахь удаагийн “Улаанбаатар” Олон улсын кино наадамд оролцож, шилдэг Монгол кино, шилдэг найруулагч шагналыг тус тус хүртжээ.
Кино өнөөдөр буюу гуравдугаар сарын 12-ны 15:00 цагт Оросын соёл, шинжлэх ухааны төв \РЦНК\-ийн бага танхимд ганцхан удаа тоглогдоно.
Т.Мөнхжаргал