Япон дахь Монгол оюутны холбооны өнгөрсөн жилийн Хаврын баяр дээр “Chakaland” хамтлаг “Монгол цуйван хэр вэ” хэмээх дуугаа дуулсан нь олон нийтийн сүлжээгээр цацагдаж монголчуудад анх хүрч байсан. Байгуулагдаад хоёр жил болж байгаа тус хамтлагийн “Монгол цуйван хэр вэ” дуу нь тэдний Монгол хэлээр дуулсан хоёр дахь дуу болж байсан юм.
“Chakaland” хамтлаг өмнө нь “Бактери” хэмээх дуугаа мөн Монгол хэлээр дуулж байсан билээ. Тус хамтлагын хувьд Окинавагийн intertaiment scool-д суралцаж байхдаа танилцацгаасан залуус юм. Хамтлаг Чакатомо, Хао Блосом, Г.Энх-Эрдэнэ гэсэн гурван гишүүнтэй. Тэд уран бүтээл туурвихын зэрэгцээ Японы Окинава хотод телевизийн нэвтрүүлэг хийдэг залуус юм. Энэ залуус өнөөдөр Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Тэд Монголд Улсад зохион байгуулдаг Play time хөгжмийн фестивальд оролцох хүсэлтэй хэмээн өмнө нь ярьж байлаа.
С.Сүлд
Сэтгэгдэл (2)