"Уолт Динсей" компанийн хамгийн алдартай хүүхэлдэйн киноны баатруудын нэг болох Минни Маус өөрийн танил болсон улаан даашинзыг цэнхэр өнгийн хослолоор солихоор болжээ. Энэхүү шийдвэр нь Диснейн үзэгчдийн сөрөг болон эерэг сэтгэгдлүүдтэй нэгэн зэрэг тулгараад байна.
Минни Маус нь тус шинэ дүр төрхөө энэ оны гуравдугаар сард Парис хотод зохион байгуулагдах Диснейн “Эмэгтэйчүүдийн түүхийн сар” хэмээх арга хэмжээнд зориулан олон нийтэд албан ёсоор зарлахаар болжээ. Түүний энэхүү шинэ гадаад үзэмжийг АНУ-ын улстөрч Хиллари Клинтоны хувцаслалтаас санаа авч шинэ цаг үеийн хүүхдүүдэд зориулан Стелла МкКартани гэх уран бүтээлч урлажээ.
П.Тамир