Европ тивийн хойд хэсэгт орших Норвеги улсыг амар амгалан хүн амьдрахад хамгийн тохиромжтой улсуудын нэг гэдгээр нь та бүхэн мэдэх билээ. Харин тус улсын төрийн далбааг бусад улсуудын далбааны эх нь хэмээн хүмүүс нэрлэдэг байна. Учир нь улаан, цэнхэр, цагаан гэх гурван өнгөнөөс бүрдсэн уг далбаанд дэлхийн өөр зургаан улсын төрийн далбаа багтдаг гэнэ.
Хэрэв та сайтар ажиглавал далбааны төв хэсэгт Финланд, босоо цагаан болон цэнхэр зураастай хэсгийн баруун талд Франц, хэвтээ цагаан зураасны дээд хэсгийг ажиглавал Индонез, доод хэсгийг ажиглавал Польш, дээд хэсгийг доод талын цэнхэр зураастай нийлүүлэн харвал Нидерланд, харин хэвтээ зурааснуудыг бүхэлд нь анзаарвал Тайланд улсын төрийн далбаануудыг тус тус олж харах болно.
П.Тамир