Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар урлагийн гавъяат зүтгэлтэн цол, тэмдэгээр хөгжмийн зохиолч, дуучин Б.Чинбат шагнуулахаар болсон билээ. Гэвч тэрээр шагналаа өөрийн биеэр гардан авах боломжгүй болсон юм. Энэ тухай тэрбээр “Юуны өмнө төр засаг, түмэн олондоо маш их баярлалаа. Хөгжим гэдэг энэ агуу ертөнцөд таван настайгаасаа дурлаж, өнөөг хүртэл зүтгэж байгаа өчүүхэн авьяас чадвар, хүч хөдөлмөрийг минь үнэлж төр засаг минь урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнажээ. Миний аав яг миний насан дээр гавьяат жүжигчин цолоор шагнуулж байсан билээ. Аав минь байсан бол хичнээн их баярлах байсан бол гэж бодож сууна” хэмээн цахим хуудасдаа нийтэлжээ. Үргэлжлүүлэн “Өнөөдөр дэлхийд нүүрлээд байгаа энэ аюулт тахлыг тойрч гарсангүй дайраад гарсан өдөр нь ингэж давхцах юм гэж хэн санах билээ. Иргэнийхээ үүргийг биелүүлж бусдыгаа эрсдлээс хамгаалахын тулд энэ хүндэт төрийн дээд шагналаа гардаж авах цагтаа хүрэлцэн очиж чадахгүй болсондоо төр засаг болон түмэн олон та бүхнээсээ түмэнтэй хүлцэл өчиж байна” гэжээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)