АНУ-ын Лас вегас хотод “Body painting”-ий дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд манай улсаас “Tsegiina Make up studio”-гийн артист эгч дүүс болох болох Л.Чимэддулам, Л.Цэрэндулам нар таван төрөлд тэргүүн байр эзлэв. Энэ тэмцээнд 45 орны 4700 гаруй артист оролцжээ. Тэмцээний Poster neon make up, Poster fantasy make up төрөлд артист Л.Чимэддулам тэргүүн байр эзэлсэн бол түүний дүү Л.Цэрэндулам Poster body painting make up, Poster make up wedding, Poster fantasy make up төрөлд алтан цомын эзэн боллоо. Монгол бүсгүйчүүдийн хилийн чанд дахь амжилт үүгээр дуусахгүй. Үүнтэй зэрэгцээд Франц улсад болсон OMC Hairworld буюу дэлхийн гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээний Creative neon make up төрөлд артист Ц.Ариунзаяа тэргүүн байр, Gents creative style төрөлд Ж.Ариунзаяа хүрэл медаль хүртжээ.
Т.Мөнхжаргал