Шинэ он солигдох мөч хэзээ мөдгүй болох нь. Энэ баярт өдрөөрөө та ямар кино үзэх вэ хэмээн эргэлзэж байвал дараах таван киног санал болгож байна.
1.A YEAR-END MEDLEY \HAPPY NEW YEAR\
-К-драм үзэх дуртай хүмүүст хандаж хэлэхэд шинэ жилийн баярыг улам мэдрүүлэх романтик, инээдмийн шинэхэн дэлгэцийн бүтээл энэ сарын 29-нд нээлтээ хийх гэж байна. Энэ кино нь Солонгосын хүүхэд, залуусыг байлдан дагуулж байгаа ба манай залуус үзэх хүсэл ихтэй байна.
2.LOVE HARD–ХҮЧТЭЙ ХАЙРЛА
-Дараагийн кино бол “Netflix” компаниас гаргасан шинэ бүтээлийг санал болгож байна. Мөн романтик, инээдмийн кино юм. Гол дүрд нь “Цус сорогчийн өдрийн тэмдэглэл” кинонд тоглосноор нэрд гарсан Нина Добрев, Жимми Яанг нар тогложээ.
3.LAST CHRISTMAS
-2019 онд нээлтээ хийсэн энэ кинонд хайрын нандин харилцаа, найзын бат нөхөрлөлийг харуулна. Үйл явдал ихтэй. Мэдээж шинэ жилийн уур амьсгалыг эндээс илүү их мэдрэх боломжтой.
4.ГҮНЖ СОЛИГДСОН НЬ 1,2,3
-2018 онд нээлтээ хийсэн гэхэд уйдахааргүй. Манай үзэгчдэд шинэ кино үзсэн мэт мэдрэмж төрүүлэх нь лавтай. Энэ киноны гуравдугаар анги нь өнгөрсөн сард нээлтээ хийжээ. Үйл явдлын хувьд гүнгийн ахайтан зул сарын баяр эхлэхээс долоо хоногийн өмнө өөртэйгөө усны дусал мэт адилхан бүсгүйтэй солигдоно. Улмаар тэд хэн хэнийхээ сүйт залууст дурласнаар үйл явдал цааш хөвөрнө.
5.A BOY CALLED CHRISTMAS
-Энэ жил нээлтээ хийсэн зөгнөлт, шинэ жилийн тухай кино юм. Гол дүр болох Николасын аав домогт гардаг Эльфхейлм хотыг хайх аялалд гарна. Харин аавыгаа хайхаар явсан Николас тэжээвэр хулгана, цаа бугын хамтаар хойд туйлыг зорино. Тэдний аян замд олон гайхалтай адал явдал тохиолдоно.
Т.Мөнхжаргал