Өнгө өнгийн гэрлээр чимэглэсэн гацуур мод, ууттай бэлгээр дүүрэн өдрүүд үргэлжилсээр шинэ онтой золгох өдөр хаяанд ирлээ. Харин өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт зул сарын баяр буюу Христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг. Баруун Европийн орнуудад энэхүү баярыг өргөн хүрээнд тэмдэглэдэг ба нэг сарын өмнөөс эхэлж баярт бэлддэг байна. Манай улсын хувьд төдийлөн зул сарын баярыг өргөн тэмдэглэдэггүй ч энэ өдөр шинэ жилийн баярт зориулсан олон үйл ажиллагаа болдог шүү. Ингээд та бүхэндээ зул сарын баярын өдөр хийж болох сонирхолтой санаануудыг хүргэж байна.
Гэрээ чимэглэх
Удахгүй болох шинэ жилийн баярт зориулж хамгийн сайхан гацуур модыг гэр бүлээрээ чимэглээрэй. Ганцхан гацуур мод ч гэлтгүй зочны өрөө болон өрөөний цонхнуудаа гэрлээр чимэглэж баярын уур амьсгал оруулаарай.
Хайртай хүмүүстээ бэлэг бэлдэх
Өнөөдөр амралтын өдөр шүү дээ зав гаргаж гэр бүл, найз нөхөддөө баярын бэлэг бэлдэцгээе. Хайртай хүмүүстээ барих чамин бэлгэний санааг ЭНДЭЭС үзээрэй.
Өөртөө захидал бичээрэй
Энэ ондоо хийж бүтээсэн мөн ухаарч ойлгосон зүйлсээ дүгнээд үзээрэй магадгүй чи гайхалтай байсан гэдэгт итгэлтэй байна. Харин дараа нь ирээдүйн өөртөө хандсан захидал бичээд хадгалаарай. Нэг жилийн дараа гаргаж ирээд уншихад сонирхолтой шүү дээ.
Шинэ хоолны туршилт хийж үзээрэй
Шинэ жилийн баярын оройн зоог хамгийн чухал нь. Тиймээс эртнээс олон хоолны туршилт хийж үзээрэй анхны удаа хийх гэж байвал бүтэлгүйтэхгүйн тулд бэлдэх хугацаа хэрэгтэй шүү. Амралтын өдрийг ашиглаад гар доорх материалаар баярын ширээгээ чимэглэх амттангууд ч хийж болох юм.
Баярын бялуугаа сонгосон уу?
Шинэ жилийн орой таны ширээг чимэх гайхалтай бялуу хаанаас авахаа шийдээгүй байна уу? Тэгвэл бид бялуугаа сонгоход тань тусалъя. ЭНДЭЭС сонголтоо хийгээрэй. Ингээд та өнөөдрийг удахгүй болох шинэ жилийн баярт зориулж, өөрөө өөртөө зул сарын оройг гайхалтайгаар бүрдүүлж чадна гэж найдаж байна. Амжилт хүсье.
Т.Мөнхжаргал