
Маршлын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх, Туул голын дагуу 1280 га газрыг хамрах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. 10 жилийн дотор 93 сая ам доллар зарцуулж санхүүжүүлвэл дэлхийд
хэмжээгээрээ нэгд орох хүрээлэн болно гэдгийг албаныхан мэдэгдэж байгаа юм. Тэгвэл саяхан энэ хүрээлэнд 2,6 км тойрог бүхий гүйлтийн зам барих ажил эхэлжээ. Төлөвлөгөө ёсоор энд 22 төрлийн мод, бут сөөг тарих ажил ахицтай явж байгаа бөгөөд Эрээн хотын Засгийн ордны хандиваар хүүхдийн усан оргилуур, 300 машины авто зогсоол, 3,2 км-ын дугуйн зам барих ажил эхлээд байгаа юм.
Б.Баяр