Оны тэргүүн дуу шалгаруулах "Морин хуур-34" наадам өчигдөр Төв аймгийн "Монгол туургатан" театрт боллоо. Монгол үндэстний дууны уран бүтээлийн урын санг баяжуулах, төрөл хэлбэр, агуулгыг өргөжүүлэн уран бүтээлчдийг алдаршуулах, оны шилдэг дууг шалгаруулах зорилготой "Морин хуур" наадам цар тахлын улмаас өнжиж энэ жил хоёр жилийн шилдгүүдийг шалгаруулсан юм.
Тус наадмын 33 дахь удаагийн гран при шагналыг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн ая, яруу найрагч Д.Даваасүрэнгийн шүлэг “Зуурд л үгүй жаргая” дуу. Дуучин УДБЭТ-ийн гоцлол дуучин Б.Монголхүү хүртжээ.
Нэгдүгээр байр: урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын ая, яруу найрагч Ц.Баярхүүгийн шүлэг “Санахын цаадах нутаг” дуу. Дуучин УДБЭТ-ийн гоцлол дуучин Б.Монголхүү.
Хоёрдугаар байр: Хөгжмийн зохиолч М.Хатанбаатарын ая, яруу найрагч С.Амартайваны шүлэг “Ганга нуурын гангар хур”. Дуучин УДБЭТ-ийн гоцлол дуучин, гавьяат жүжигчин Ө.Уянга.
Гуравдугаар байр: Хөгжмийн зохиолч Д.Түвшинсайханы хөгжим, яруу найрагч У.Баярсайханы шүлэг “Тайтгарч өнжмөөр нутаг” дуу. дуучин Б.Дэлгэрбаяр.
Нийтийн дууны төрөл
Нэгдүгээр байр: Хөгжмийн зохиолч Б.Сайнтөмөрийн ая, яруу найрагч Д.Жаргалсайханы шүлэг “Айргийн дугараа” дуу. Дуучин Л.Банзрагч.
Хоёрдугаар байр: Хөгжмийн зохиолч Ж.Буянтогтохын үг, ая “Сайхан намар” дуу. Дуучин, гавьяат жүжигчин С.Ганзориг.
Гуравдугаар байр: урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Пүрэвхүүгийн ая, “Мөндөр зээрд” дуу. Дуучин Б.Гомбо-Очир.
Тусгай байр: Гавьяат жүжигчин Н.Чулуунхүүгийн ая, яруу найрагч М.Эрдэнэбатын шүлэг “Ээждээ захидал бичээрэй” дуу. Дуучин Т.Дэлгэрмөрөн, Г.Энхнаран.
Страд дууны төрөл
Нэгдүгээр байр: Ая зохиогч Д.Бердибекийн ая, яруу найрагч Н.Минжинсайханы шүлэг “Үүдэнд чинь ирээд буцлаа” дуу. Дуучин П.Баярцэнгэл.
Хоёрдугаар байр: Ая зохиогч Р.Энхбазарын ая, яруу найрагч Б.Ичинхорлоогийн шүлэг “Санаа заяатай Монгол” дуу. Дуучин С.Сэрчмаа.
Гуравдугаар байр: Б.Батжаргалын үг, ая “Гэсэн юм аа” дуу. Дуучин Г.Дарханбаатар.
“Морин хуур-34” наадам, мэргэжлийн дууны төрөл
Гран при шагналыг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын ая, яруу найрагч Ц.Баярхүүгийн шүлэг “Жаргал дүүрэн эх орон” дуу. Гавьяат жүжигчин Э.Анхбаяр.
Нэгдүгээр байр: Хөгжмийн зохиолч Г.Төвшинтөрийн ая, яруу найрагч Я.Болдбаатарын шүлэг “Адуутай орчлон” дуу. Дуучин Ц.Шинэбаяр.
Хоёрдугаар байр: Хөгжмийн зохиолч Ш.Сугарцэрэнгийн ая, яруу найрагч Б.Даваацэрэнгийн шүлэг “Буулин тэших сэтгэл” дуу. Дуучин Г.Алтанхундага.
Гуравдугаар байр: Хөгжмийн зохиолч М.Хатанбаатарын ая, яруу найрагч Ай.Төмөр-Очирын шүлэг “Тоононы наран эх орон” дуу. Дуучин О.Хүрэлбаатар.
Тусгай байр: Б.Эрдэнэцогтын үг, ая “Эрдэнийн соёмбот эх орон” дуу. Дуучин Э.Отгонбат, Л.Бүүвэйбаатар.
Тусгай байр: Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч А.Энхтайваны ая, Ш.Лхамноржмаагийн шүлэг “Аав” дуу. Дуучин Уранзолбоо.
Нийтийн дууны төрөл
Нэгдүгээр байр: Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын ая, ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын шүлэг “Тусгаар тогтнол амьнаас үнэтэй” дуу. Дуучин Б.Долгормаа, “Увертюра” хамтлаг.
Хоёрдугаар байр: Ая зохиогч А.Энхнарангийн ая, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Да.Нямаагийн шүлэг “Чамайг хайрлах хайрандаа” дуу. Дуучин Э.Очирсайхан.
Гуравдугаар байр: Хөгжмийн зохиолч Д.Батсүхийн ая, С.Ариунзулын шүлэг “Ангир дэлхий” дуу. Дуучин Д.Амартүвшин.
Тусгай байр: Ая зохиогч Л.Батболд, Л.Эрдэнэбатын шүлэг “Аяа миний буриадхан” дуу. Дуучин Л.Эрдэнэбаяр.
Тусгай байр: Хөгжмийн зохиолч О.Эрдэнэбатын ая, Б.Баасанжавын шүлэг “Сэтгэлийн наран ээж” дуу. Дуучин Д.Анужин.