Шинэ жилийн баярын өдөр ойртох тусам хүн бүрийн баярын магнай тэнийж, сэтгэл догдолж хүлээж суугаа нь лавтай. Энэ баярын өмнөх өдрүүдэд хайртай дотны хүмүүстэйгээ дурсамжтай өнгөрүүлж болох зүйл юу билээ. Тэгвэл манай сайтын зүгээс 2022 оноос өмнө хийж болох энгийн 10 зөвлөмж санал болгож байна.
1.Ирэх оны төлөвлөгөөг гаргах
-Төлөвлөгөө гаргахаасаа урьтаж өөрийнхөө энэ жилийн хийсэн бүтээснийг дүгнэх. Дараа нь ирэх онд унших ном, үзэх кино зэрэг сонирхолтой зүйлсээ төлөвлөх нь сонирхолтой санагдах буйзаа. Энэ тухайгаа өврийн дэвтэртээ тэмдэглэж, зургаар ч үлдээж болох юм.
2.Шинэ жилийг алгасахгүй тэмдэглэх
-Коронавирус цар тахал гарсанаас хойш шинэ жилийн баяраа тэмдэглээгүй хоёр жилийг үджээ. Харин энэ жил баяр тэмдэглэхийг лав хориглоогүй билээ. Тиймээс өөрийн хүрээлэл дэх шинэ жилийн баярыг хойш тавилгүй тэмдэглэх нь танд мартагдашгүй дурсамж үлдээнэ гэж бодно.
3.Буга, цасан ширхэгийн зурагтай хувцас худалдан авах
-Өөртөө зориулан ноосон цамц, оймс зэрэг хувцас худалдан авахыг зөвлөе. Шинэ жилийн баярын таатай уур амьсгалыг гайхалтай бүрдүүлж өгдөг юм. Ингэснээр ажлын эрч хүч нэмэгддэг гэсэн судалгаа ч бий.
4.Ирээдүйд хандаж өөртөө захидал бичих
-Өөртөө хаяглан ирээдүйд захидал илгээх гэдэг нь сонин сонсогдож байж магадгүй. Гэвч гэр бүл, найз нөхдийн хувьд хэн байхаас үл шалтгаалан захидал бичих нь ирээдүйд өөрийг тань дүгнэх чухал шалгуур болдог гэнэ.
5.Хайртай хүнтэйгээ хамт кино үзэх
-Баярын өдрүүд ойртохоор кино үзэх нь тааламжтай мэдрэмж төрүүлдэг юм. Заавал кино театрт үзэх албагүй. Гэртээ хайртай дотны хүмүүсдээ цаг гарган хамт кино үзэх нь гэр бүлийн уур амьсгалыг таатай болгодог юм байна.
6.Удаан уулзаагүй найзтайгаа уулзах
-Уулзаагүй удсан найзтайгаа шинэ жилийн баяр дөхсөн энэ өдрүүдэд уулзаж, ярилцах нь харилцаанд эерэг хандлага төрүүлдэг.
7.Сошиал хаягтаа шинэ жилийн уур амьсгал оруулах
-Өөрийн цахим хаягтаа шинэ жилийн баярын уур амьсгал оруулж, зурагаа нийтлэх нь танд болон таны ойр дотны хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлдэг.
8.Эхлүүлсэн ажлаа шинэ он гарахаас өмнө дуусгах
-Та бидэнд хуучин ондоо үр бүтээлтэй ажиллах цөөхөн хоног үлдлээ. Улиран одож буй жилд төлөвлөсөн ажлуудаа үр бүтээлтэй дуусгах нь ирэх оныг эрч хүчтэй угтдаг болохыг сануулъя.
9.Дотны хүмүүстээ бэлэг өгөх
-Хайртай дотны хүмүүстээ одооноос бэлэг бэлтгэхийг зөвлөе. Захидал бичих, школад зэрэг авч өгөхөөр цаг гарган явах нь танд халуун дулаан мэдрэмж төрүүлнэ.
10.Хуучин оноо дүгнэх
-Хуучин оноо дүгнэх нь хүмүүст санасан хэмжээнд хүртлээ үр бүтээлтэй ажлаагүй мэт санагдаж болох. Гэвч эндээс алдсан алдаагаа олж харж, ирэх онд юун дээр анхаарвал зохихыг мэдэж болдог гэнэ.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)