“Хүн” театрт соёлын тэргүүний ажилтан Гөнтөгсийн Эрдэнэчимэг “Нэг голын ус” цомгийн баяр, тайлан тоглолтоо зохион байгуулжээ. Энэхүү тоглолтонд “Хамаг монгол” төслийн хүрээнд дуулагдаж байсан олны сэтгэлд хоногшсон олон сайхан дуу зонхилсон байна. Тоглолтоо үндэсний хэв шинжийг агуулсан утга найруулгатайгаар зохиомжилжээ. Г.Эрдэнэчимэгийн хоёр дахь бие даасан цомог бол анхны бие даасан тоглолт энэ болов. Мөн түүний ханийн зохиосон “Сэвтүүлж болохгүй хангай”, Бүжин лхам бурханыг ерөөсөн дуу тэнд ирсэн үзэгчдэд анх удаа толилуулсон бөгөөд шинэ цомогт нь 13 дуу багтсан байна.