Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ТҮК-ийн ажилтан Н.Батмөнх, Г.Бямбадорж, С.Жаргалсайхан нар Алтан гадас одон шагнуулсан нь саяхан. Шагнал олгосноос хойш тэд бэлгэнд дарагдсан тав хоногийг үзэж байна. Хамгийн анх “Булган халиун” рестораны зүгээс одонгийн найрыг нь 100 хувь үнэгүй хийж өгөхөө амласан. Араас нь нийтийн дуучин Б.Буянжаргал, Д.Найдандорж, Э.Чинбаяр нар найранд нь үнэгүй дуулж өгье гэсэн. Тэгвэл дуучин Нара Н.Батмөнхөд 14 сая, түүнтэй хамт шагнуулсан Г.Бямбадорж, С.Жаргалсайхан нарт тус бүрт нь таван сая төгрөг гардуулсан нь дөнгөж өчигдөрхөн. Харин өнөөдөр дээрх гурван эрхэмд “Debel Fashion” компанийн зүгээс тус бүрт нь дээл урлаж өгсөнөө гардуулжээ.
Сэтгэгдэл (3)