Мөрөөдлийн театрын жүжигчид, МУГЖ Н.Ариунболд, Л.Баттулга нар мэдээлэл хийлээ. Мөрөөдлийн театрын уран бүтээлчид 10 жилийн ойн хүрээнд баярын контент хийж байгаа бөгөөд тун удахгүй хошин урлагийнхны нэгдсэн тоглолт хийхээр төлөвлөжээ. Тоглолт арваннэгдүгээр сарын 26-нд "UB Palace"-д болох юм байна.
Жүжигчин Г.Алтаншагай: "Мөрөөдлийн театр одоогоос 10 жилийн өмнө “Миний нууц хүү” жүжгийг анх тайзнаа тоглож байв. Үүнээс хойш олон тоглолтыг үзэгчдэдээ хүргэсээр ирсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахалтай холбоотойгоор тайзны уран бүтээлүүдээ тоглоогүй. Бид энэ удаагийн тоглолтоо 10 жилийн ойгоо угтаж хийж байгаагаас гадна хошин урлагийн бүх уран бүтээлчийг нэг тайзнаа цугларуулахыг хүссэн.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 50 хувийн заал дүүргэлттэй тоглолтоо хийнэ. Хамгийн чухал нь тоглолт үзэж гэж буй иргэд гуравдугаар тунгаа хийлгэж, халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлахыг хүсч байна. Мөрөөдлийн театрын уран бүтээлчид нийт 400 гаруй тайзнаа тоглолт хийж, уран бүтээлээ хүргэсээр ирсэн. Хэдийгээр цар тахлын онцгой үе хэдий ч халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж тоглолтоо амжилттай зохион байгуулна гэж бодож байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (6)