Их Британа улс арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн Монгол Улсын вакцины гэрчилгээг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн. Ингэснээр Их Британи улсын хүлээн зөвшөөрсөн Oxford Astra Zenece, Pfizer BioNTech, Moderna, Janssen болон эдгээр вакцины бусад улсад үйлдвэрлэсэн хувилбаруудыг хийлгэсэн вакцинтай иргэд Их Британи улсад нэвтрэх бол тусгаарлагдахгүй байх боломжтой болсон юм.
Тэгвэл энэ сарын 22-ноос эхлээд тус улс ДЭМБ-аас яаралтай горимоор ашиглахыг зөвшөөрсөн Sinovac, Sinopharm, (Beijing) Covaxin зэрэг вакцинуудыг хилээр нэвтрэхэд хүлээн зөвшөөрөхөөр болжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр вакцинд хамрагдсан хүмүүс Их Британи улсад зорчвол тусгаарлагдах шаардлагагүй болно гэсэн үг юм.
Б.Жаргал