Аливаа нэгэн улсын үндэсний далбаа гэдэг бол тус үндэстний итгэл үнэмшил, түүх соёл, шашин шүтлэг гэх мэт бусад улсуудаас ялгарах онцлогийг нь илтгэж байдаг. Одоо цаг үед оршин тогтнож буй тусгаар улсуудын төрийн далбаанууд улс орны байршил, шашин гэх мэт зүйлсээс шалтгаалан хоорондоо нэн төстэй байдаг нэгэн хэвийн загвартай байх нь элбэг тохиолддог.
Жишээлбэл Иордан, Кувейт, Ирак гэх мэт Арабын орнуудын далбаа шашнаас хамааран ихэвчлэн хар, цагаан, улаан өнгөнүүдээс бүрдсэн байдаг бол Швед, Дани, Финланд, Норвеги зэрэг ойролцоо байршилтай улсууд Кристийн шашинтай холбоотойгоор ойролцоо хэлбэр дүрстэй далбаатай байдаг байна.
Харин хүн төрөлхтний түүхэнд аль ч улсын далбаанд багтаж байгаагүй өнгө бол үзмэн ягаан юм. Учир нь байгалийн гаралтай үзмэн ягаан өнгийг гаргаж авахын тулд Ливан улсын газар нутагт амьдардаг жижиг төрлийн эмгэн хумсыг ашиглах ёстой байдаг байна. Ийнхүү тус өнгийн эх үүсвэр нь маш ховор байснаас гадна 1гр үзмэн ягаан өнгө гаргаж авахын тулд 10,000 ширхэг эмгэн хумсыг ашиглах ёстой байдаг байсан тул аль ч улс орон тус өнгөөр далбаагаа бүрхэх боломжгүй байсан байна.
Б.Жаргал