Монгол Улс дахь Их Британийн Элчин сайдын яам албан ёсны хуудсаараа дамжуулан Монгол Улсын вакцины гэрчилгээг хүлээн зөвшөөрсөн гэдгээ өчигдөр мэдэгдлээ. Ингэснээр өчигдрөөс эхлэн Их Британи улс руу аялах Монгол Улсын иргэд тус улсын хүлээн зөвшөөрсөн вакцины тунд бүрэн хамрагдсан бол тусгаарлагдах шаардлагагүй болж байгаа юм. Гол нь вакцинд хамрагдсан гэрчилгээгээ англи хэлээр хэвлэн авч явахад л болох ажээ.
Харин Их Британи улсын бүртгээгүй вакцинд хамрагдсан болон эсвэл вакцины гэрчилгээгээ англи хэлээр хөрвүүлээгүй тохиолдолд вакцинд хамрагдсан гэж үзэхгүй юм байна. Ийм иргэд тус улсыг зорих бол вакцинд хамрагдаагүй иргэдэд зориулсан журмыг нь дагах юм байна. Их Британи улс нь Oxford Astra Zeneca, Pfizer BioNTech, Moderna, Janssen болон эдгээр вакцины бусад улсадүйлдвэрлэсэн хувилбарууд болох AstraZeneca Covishield, AstraZeneca Vaxzevria, Moderna Takeda зэргийг албан ёсоор хүлээн зөвшөөрч бүртгэсэн юм. Харин монголчуудын олонхи хийлгэсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм, Синовак болон ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник-В вакцинуудыг бүртгэж аваагүй байгаа билээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (1)