Дэлхийг эдийн засгаараа тэргүүлэгч арван есөн орны болон Европын Холбооны удирдагчдын 16 дахь удаагийн “G20” уулзалт Италийн Ром хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. “Их 20”-ийн уулзалт 2019 онд Япон улсад зохион байгуулагдсанаас хойш эдгээр өдрүүдэд анх удаагаа том гүрнүүдийн удирагчид нэгэн газар чуулан дэлхий дахинд тулгамдсан асуудлуудын тухай хэлэлцэж байна. Эхний өдрөө “Дэлхийн эдийн засаг ба дэлхийн эрүүл мэнд” сэдвээр чуулсан бол хоёр, гурав дахь хуралдаан “Уур амьсгалын өөрчлөлт ба байгаль орчин”, “Тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд өрнөж байна. ” Уур амьсгалын өөрчлөлт ба байгаль орчин” сэдэвт уулзалтаас “Их 20” цаашид нүүрсний цахилгаан станцын олон улсын төслийг санхүүжүүлэхээ зогсоох шийдвэр гаргалаа. Мөн АНУ-Европын холбоо ган-хөнгөн цагааны нэмэлт тарифаа зогсоохоо зарласан юм. Дэлхийн “Их-20”-ийн удирдагчид дээд хэмжээний уулзалтынхаа үеэр цар тахлын улаан бүсэд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын эмч, ажилчидтай дурсгалын зургаа татуулсан нь онцлох агшин байлаа. Та бүхэнд тус хуралд улсаа төлөөлөн оролцож буй удирдагчдыг танилцуулъя:
Аргентин улсын Ерөнхийлөгч Алберто Фернандес
Австрали улсын Ерөнхий сайд Скотт Моррисон
Бразил улсын Ерөнхийлөгч Жайр Болсонаро
Канад улсын Ерөнхий сайд Жастин Трюдо
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши ЖиньПин
Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон
Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Канцлер Ангела Меркель
Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди
Индонез улсын Ерөнхийлөгч Жоко Видодо
Итали улсын Ерөнхий сайд Марио Драги
Япон улсын Ерөнхий сайд Фумио Кишида
Бүгд Найрамдах Солонгос улсын Ерөнхийлөгч Мүүн Жае-Ин
Мексик улсын Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор
Оросын Холбооны улсын Ерөнхийлөгч Владимир Путин
Саудын Араб Хаант улсын Хаан Салман бин Абдулазиз Ал Сауд
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч Сирил Рамафоса
Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхийлөгч Рэжеп Тайип Эрдоган
Америкийн Нэгдсэн улсын Ерөнхийлөгч Жое Байдэн
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Ерөнхий сайд Борис Жонсон
Европын Холбооны Консилын Ерөнхийлөгч Шарль Мишель
Европын Холбооны Комиссын Ерөнхийлөгч Урсула вон дер Ляйен
Б.Жаргал