Дэлхийн хамгийн том эдийн засагтай улс орнуудын тэргүүн нарын уулзалт Италийн Ром хотод гурав дахь өдрөө үргэлжилж байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Ковид-19-ийг цар тахал хэмээн зарласнаас хойш “Их-20”-ийн уулзалт анх удаагаа цахим бусаар болж байгаа юм. Энэ удаагийн уулзалтаар цар тахлын дараах улс орнуудын эдийн засгийг сэргээх, тахлаас урьдчилан сэргийлэх вакцинууд болон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцэх юм.
“Их-20”-ийн уулзалт болж буй эдгээр өдрүүдэд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи дэлхийн удирдагчдын дээд төвшний уулзалт ИБУИНХУ-ын Глазгод өнөөдөр эхэлж байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаархи энэ уулзалтад зориулан Ромын пап лам Францис Ватиканы Гэгээн Петрийн сүмээс үг хэллээ. Тэрбээр, Дэлхийн удирдагчид дэлхийн ядуурал болоод уйлж байгаа дуу чимээг сонсож байгаа гэдэгт найдаж байна гэсэн юм.
С.Сүлд