Дэлхийн ихэнх орнууд коронавирусний вакцинжуулалтыг ард иргэдийнхээ дунд өрнүүлээд дуусах шатандаа орж байгаа билээ. Тэгвэл тус сэдвээс шалтгаалан хүмүүсийн дунд нийтлэг гарч ирээд буй асуултуудад зориулан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын шинжлэх ухаанч Соумяа Сваминатаны өгсөн товч тайлбаруудыг орчуулан хүргэж байна.
Хүний бие коронавирусний дархлааг хоёр төрлийн аргаар хүлээж авах боломжтой бөгөөд эхнийх нь тус өвчнийг тусан эдгэх бол нөгөөх нь вакцинжуулалтын арга билээ. Гэхдээ халдварыг хүнд хөнгөн авснаас шалтгаалан таны дархлааны систем бусадтай харилцан адилгүй байдаг. Хэрвээ та хөнгөн хэлбэрээр өвдөх юм бол таны биед цөөн тооны эсрэг биет тогтдог тул эдгэсний дараа ч дахин халдвар авах боломжтой. Ийм учраас бид бүхэн эдгэрсний дараа ч вакцин хийлгэхийг бүх хүмүүст санал болгосоор ирсэн.
Мөн ихэнх хүмүүс коронавирусний халдвар авснаас хойш хэр удаан хугацааны дараа вакцин хийлгэх боломжтой талаарх хомс мэдээлэлтэй байгаа нь анзаарагдсан.
Халдвар авч эдгэснээсээ хойш хоёроос гурван долоо хоногийн дараа вакцин хийлгэх боломжтой. Улс орнуудын хувьд гурваас зургаан сарын дараа вакцин хийлгэхийг ард иргэддээ зөвлөж байгаа харагдсан. Учир нь тус улсууд халдвар авсны дараах өөрт тогтсон дархлаагаар тус хугацаанд дахин халдвар авахгүй гэж үзэж байна. Харин манай байгууллагын зүгээс та бүгдийг бүрэн эдгэснийхээ дараа аль болох хурдан вакцин хийлгэхийг уриалж байна.
Одоогийн байдлаар хэр их хэмжээний дархлаа халдвар авахаас сэргийлдэг тухай баттай судалгааны үр дүн гараагүй байгаа тул та бүгдийг идэвхтэй сөрөг биетээ тоолуулж баталгаагүй үр дүнд итгэхгүй байхыг зөвлөж байна.
Б.Жаргал